“Шивээ-Овоо” ХК 30 жилд 30 сая тонн нүүрс нийлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-11 15:57:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн эрчим хүчний болон орон нутгийн дулааны станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо” ХК нь 1992 оны 1 дүгээр сарын нэгнээс эхлэн “ДЦС-4” ТӨХК-д 30 жилд 30 сая тонн нүүрс нийлүүлжээ.


Тодруулбал, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 30 сая дахь тонн нүүрсээ вагонд ачсан байна. Түүнчлэн тус компани өнгөрсөн онд уулын ажлын бүх төлөвлөгөөт ажлаа давуулан биелүүлж, 2 045 000 тн нүүрс борлуулж түүхэн дээд амжилт үзүүлснээ цахим хуудсандаа мэдээлжээ. 


“Шивээ-Овоо” ХК  2021 оны статистикийн мэдээгээр, Монгол Улсын эрчим хүчний 70 хувийг үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн хэрэгцээний 50 хувийг хангасан байна. 


Холбоотой мэдээ