“Монгол мюзик” төсөл хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-01 17:42:38

“Монгол Контент” ХХК нь “Монгол Мюзик” хэмээх шинэ төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Монголын дуу хөгжмийн салбарт зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх зөрчигдөж, уран бүтээлчдийн оюун ухаан, цаг хугацаа авьяас чадвараа шингээн байж хийсэн нөр их хөдөлмөрийг хууль бусаар ашиглах, худалдаалах, интернэтэд байршуулах зэргээр оюуны өмчийг үнэгүйдүүлдэг.

Тиймээс тус төсөл нь олон улсын жишгийн дагуу Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн бүтээлийг зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн зохих зөвшөөрлийн дагуу бусдад ашиглуулах, түгээх, худалдаалах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.

 “Манай төсөл нь уран бүтээлч болон хөгжим түгээгчдийг холбосон гүүр болон өөрийн бүтээлийг хэрэглэгч, сонсогчдын хүртээл болгох хүсэлтэй уран бүтээлчид, тэдний бүтээлийг өөрсдийн үйлчилгээндээ ашиглахыг хүссэн хэн бүхэнтэй нээлттэй хамтран ажиллах болно” хэмээн “Монгол Контент” ХХК-ийн “Монгол мюзик” төслийн удирдагч Н.Бат-Эрдэнэ ярилаа.

Эл  төсөл нь “Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэг”, “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” зэрэг хамтын удирдлагын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж, уран бүтээлчдийн зохиогчийн эрхийг хамгаалах юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд