Сайншанд сумын мал сүрэг өмнөх оноос 1,3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-07 12:56:08

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сум 2021 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 141662 толгой мал тоолуулжээ.

Малчин болон мал бүхий өрх 489 өрх буй бөгөөд 10380 адуу, 7057 үхэр, 3572 тэмээ, 54507 хонь, 66146 ямаа тоолуулсан байна. Нийт малын тоо толгой 141662 болсон нь өмнөх оноос 1,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ