Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-01-07 12:29:49

Дорноговь /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэг 2021 оны 12 дугаар сарын 25-наас эхлэн зорчиж байна.

Коронавируст халдварын тархалтаас шалтгаалж 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон байсан. 

Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комисст орон нутагт галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг нээх хүсэлтийг удаа дараа илгээсний хариуд дээрх шийдвэрийг гаргасан аж. 

Холбоотой мэдээ