Тариалалт 10.9 хувиар өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-18 23:26:08

Өмнөговь аймгийн хэмжээнд төмс хүнсний ногоог 223.059 га талбайд тариалсан. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 10.9 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа юм.

 82.157 га-д төмс тариалсан  бол 36.90 га талбайд тэжээлийн ургамал тариалжээ.

Даланзадгад сум дангаараа "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээг сүүлийн жилүүдэд зохион байгуулж тариаланчдаа дэмждэг. Энэ жил ч мөн тариаланчдынхаа хүсэлтээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.Үзэсгэлэн худалдаанд Далангийн голын ногоочид дангаараа оролцох аж.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ