Дадал суманд сүүлийн 24 цагт 14 эерэг тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-01-05 17:36:05
Хэнтий /МОНЦАМЭ/ Дадал суманд сүүлийн 24 цагт 14 эерэг тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор аймгийн Шуурхай штаб хуралдлаа.
Эдгээр батлагдсан тохиолдлуудаас авсан асуумж, тандалт дүгнэлт хийж ажиллаж байгааг АОК мэдэгдлээ. Тус хуралдаанаар,
1. Шуурхай штаб болон вакцинжуулалтын явуулын цэгт үүрэг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллагуудын ажилчдын 2021 оны 12 дугаар сарын хоолны зардал- 3120.000 төгрөгийг шийдвэрлэх,
2. Коронавируст халдвар (ковид-19)-ын “Омикрон“ хувилбараас урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдааг эрчимжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Онцгой комиссын даргаар батлуулах,
3. 2022 онд “Мал амьтны гоц халдварт өвчин”-тэй тэмцэх, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдааг хангуулсан нэгдсэн төлөвлөгөөг батлуулах,
4. Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдвар (ковид-19)-ын “Омикрон“ хувилбараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаадад улс орноос ирж байгаа иргэдийг Улаанбаатар хотод буудалд 3 хоног тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Иймд аймгийн харьяат иргэдийн мэдээллийг ХӨСҮТ-өөс аймгийн Эрүүл мэндийн газарт ирүүлж байгаа бөгөөд ирсэн иргэдэд хяналт тавих Тандалт судалгааны багийн ажлыг эрчимжүүлэх гэх мэт асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ