Үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-04 18:36:34

Өмнөговь /МОНЦАМЭ/ Шинэ үндсэн хуулиа батлалцах түүхэн үйл явдалд оролцож байсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.

Аймгийнхаа иргэдийн итгэлийг хүлээж БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож явсан Д.Даргахүү, Б.Зандраа, Ш.Гунгаадорж, З.Адьяа, Ж.Буд. Ш.Цэнджаргал нарт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын газрын хамт олноос хүндэтгэл үзүүлэв. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж буйгаа аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэх үеэрээ онцолсон юм.

Холбоотой мэдээ