Улсын хошой аварга малчинд нэг малчныг уламжлав

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-04 11:45:26
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын зөвлөлөөр энэ сарын 3-ны өдөр Улсын аварга малчин, саальчин, тариаланч, фермерт тодорхойлогдсон иргэдийн материалыг ажлын үзүүлэлт, холбогдох журмыг үндэслэн хэлэлцлээ.
Энэ жил Ихтамир, Хайрхан, Цэцэрлэг, Батцэнгэл, Тариат, Булган, Өндөр-Улаан, Жаргалант, Цэнхэр, Эрдэнэмандал, Өлзийт гэсэн 11 сумаас 14 малчны материал иржээ. Үүнд:
Улсын аварга малчинд 11, улсын хошой аварга малчинд нэг, аварга саальчинд нэг, аварга тариаланчид нэг, аварга фермер, малчинд нэг тус тус нэр дэвшсэн байна.
Зөвлөлийн гишүүд Улсын аварга малчинд арав, хошой аварга малчинд нэг, аварга саальчинд нэг, аварга фермерт нэг, Аварга тариаланчид нэг иргэнийг тус тус дэмжиж, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яаманд уламжлахаар шийдвэрлэжээ.
Холбоотой мэдээ