Аймаг төсвийн орлогоо 126.9 хувиар биелүүлжээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-03 15:22:19

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2021 оны эхний 10 сард аймгийн төсөвт 21119.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 23820.4 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 12.8 хувиар биелүүлсэн байна. Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 10028.4 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 12729.4 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 126.9 хувиар  биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Ихтамир, Төвшрүүлэх, Хайрхан, Хотонт, Чулуут, Эрдэнэмандал сумаас бусад сум 100.1 хувиас 4.2  дахин ихээр давуулан биелүүлсэн байна.        

Аймгийн төсвийн орлогын 46.5 хувийг тусламжийн орлогоор, 34.1 хувийг орлогын албан татвараар, 3.5 хувийг хөрөнгийн албан татвараар, 8.6 хувийг бусад албан татвараар, 5.9 хувийг татварын бус орлогоор, 1.4 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, рашаан ус ашигласны төлбөр, байгалийн ургамал ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамж, улсын тэмдэгтийн хураамж, бууны албан татвар, малын тоо толгойн албан татвараас  бусад нэрийн орлогуудыг 100.8 хувиас 6.3 дахин ихээр давуулан биелүүлжээ.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 345.9 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 1886.6 сая төгрөг,  агаарын бохирдлын төлбөрөөр 34.4 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 10.3 сая төгрөг бүгд 2277.2 сая төгрөгийг шилжүүлж, төлөвлөгөөг 26.8 хувиар давуулан биелүүлжээ.

Холбоотой мэдээ