Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-03 13:31:53

Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сард Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн цас орно. 

УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар нэгдүгээр сарын нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-4 градусаар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-10м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр 12-14 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурна.   

Холбоотой мэдээ