Халдварын 272 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-31 11:01:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 272 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ.


Шинээр илэрсэн тохиолдлын найм нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол,  209 нь Улаанбаатар хотод, 55 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу  14 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.


Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1986 хүн эндээд байна.


Одоогоор  халдвартай  1824 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  3123 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ