Ж.Адилбаев: Казахстан, Монголын харилцан ашигтай хамтын ажиллагаа цаашид улам хөгжих бололцоо дүүрэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адилбаев Шинэ жилийн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ.
ЭРХЭМ НӨХӨД ӨӨ!
Монголын нийт
ард түмэнд Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэх завшаан дахин тохиож байгаад
гүнээ талархаж байна.
2021 он
COVID-19 цар тахлын нөхцөл байдал үргэлжилсэн амаргүй жил байсан ч ирэх
онд дэлхийн эдийн засаг болон шинжлэх ухаан аюулт өвчин болоод хүндрэл
бэрхшээлийг даван туулж, шинэ эерэг өөрчлөлтүүдийг бүтээнэ гэдэгт итгэл
дүүрэн байна.
COVID-19 цар
тахлын хүнд нөхцөл байдлыг даван туулж байгаа хэдий ч Казахстан-Монгол
хоорондын хэлэлцээг эрчимтэй хөгжүүлэхэд чармайн ажиллаж байгаа билээ. Хоёр талт хамтын ажиллагаа тогтмол бэхжиж, эрх зүйн орчныг
сайжруулах хүрээнд ажил хийгдэж, худалдаа эдийн засгийн болон бусад түвшний
албан харилцаа улам идэвхжиж байна.
Манай хоёр орон мөн ард иргэдийн найрсаг, сайн түншлэлийн харилцааг бид өндрөөр
үнэлдэг. Казахстан болон Монголын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг
цаашид улам хөгжүүлэх бололцоо нь дүүрэн байгааг дурдахад таатай байна.
Айлчлан ирж
буй Шинэ ондоо Та бүхэн эрүүл энх, ололт амжилтаар дүүрэн байж юу санасан есөн
цагаан хүсэл нь биелэх болтугай гэж ерөөе!
Та бүхэнд Шинэ жилийн баярын мэнд хүргэе!