Сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-24 17:19:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газар, Норвегийн тусламжийн байгууллагын "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл хамтран “Сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгаалалд бидний оролцоо, тэгш хамруулах боломж” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтад сургууль, цэцэрлэгийн үйлчилгээний ажилтнуудын төлөөллөөс 122 хүнийг хамруулав.

Сургалтаар аймгийн Боловсролын газар, ГБХЗХГ, Норвегийн тусламжийн байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо зэрэг байгууллагын мэргэжилтнүүд хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн ялгаатай байдал, хүүхдийн насны онцлог, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэл өглөө. 

Холбоотой мэдээ