Экспорт импортоос давамгайлж 2,641.9 сая ам.доллароор нэмэгджээ

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-12-24 14:52:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 15,017.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,276 сая ам.доллар буюу 27.9 хувиар нэмэгдлээ.


Экспорт импортоос давамгайлж 2,641.9 сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлттэй гарсныг УУХҮЯ мэдээлсэн юм.


Нийт экспорт энэ оны эхний 11 сарын байдлаар 8,829.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,974.6 сая ам.доллар буюу 28.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 8,289.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,873.8 сая ам.доллар буюу 29.2 хувиар нэмэгджээ.


Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.9 хувийг эзэлж байв.

Холбоотой мэдээ