Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНӨнөөдөр Улаанбаатар дуу цахилгаантай түр зуурын бороотой өнжинө.
Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр байх нь. Агаарын температурын хувьд харьцангуй дулаан буюу 24-26 градус дулаан, үүлэрхэг байх аж.
Мөн төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зүүн, говь болон зүүн аймгуудын баруун хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх бөгөөд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Б.Туул
.