Энэ сарын 24-нөөс хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус,
цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан энэ сарын 24-30-ны өдөр хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд хүйтний эрч чангарах
төлөв ажиглагджээ.
Тодруулбал, хугацааны сүүлчээр нутгийн
өмнөд хэсгийн зарим газраар ялимгүй цас орно. Энэ үеэр салхины хурд зарим
газраар 12-14 м/с-д хүрч ширүүсэн, цасан шуурга
шуурна. Бусад хугацаанд салхины хурд 5-10 м/с байна.
Энэ сарын 24-нөөс хүйтний эрч
чангарч, нийт нутгаар агаарын температур шөнөдөө 22-27градус,
өдөртөө 11-16 градус хүйтэн, Сагсай сумын Даян багийн нутгаар шөнөдөө 30-32,
өдөртөө 17-19 градус хүйтэн байх аж.