"Turkish Airlines” компани бүх нислэгээ үргэлжлүүлж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-17 09:46:40

ИСТАНБУЛ. /Anadolu/. Туркийн иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компани Истанбулын Ататуркийн нисэх онгоцны буудлаас бүх хуваарьт нислэгээ үргэлжлүүлэн хийж эхэллээ.

“Turkish Airlines”-ын мэдэгдэлд “манай компани орон нутгийн цагаар 14:30 цагаас бүх нислэгээ үргэлжлүүлэн хийж эхэлсэн. Зорчигчид захиалгаа үнэ төлбөргүйгээр өөрчилж болно” гэжээ.

Өнгөрсөн баасан гарагийн шөнө армийн доторх цөөнхийн фракц Туркэд цэргийн эргэлт хийхийг оролдсонтой холбоотойгоор “Turkish Airlines” компани дотоодын болон олон улсын 925 нислэгээ цуцлаад байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ