"Даланбулгийн цэцэрлэгт хүрээлэн"-г 9 га талбайд байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-21 20:17:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Даланбулгийн цэцэрлэгт хүрээлэн"-г 9га талбайд байгуулах ажлыг эхлүүлээд байна. 

Тус аймгийн төв Даланзадгад суманд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зураг төсвийг нь хийсэн байна. Энэ онд уг талбайд хашаа барих, гүн өрмийн худаг гаргах ажлыг "Эх тост говь" ХХК шалгаран ажилласан. 595,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 36,7га талбайг 3071 метрийн урттай хашаагаар хамгаалсан байна. Мөн 65 метрийн гүнтэй нэг гүн өрмийн худаг гаргаад байгаа ажээ. Уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажил ирэх онд үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ