Людвиг Витгенштейн “Логик философийн трактат” бүтээл 100 жилийн дараа монгол хэлээр хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-21 18:17:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор М.Отгонбаяр “Логик философийн трактат” бүтээлийг 100 жилийн дараа монгол хэлд хөрвүүлж уншигчдын хүртээл болгосон байна.


XX зууны аналитик философийн нөлөө бүхий төлөөлөгч, Австрийн философич Людвиг Витгенштейн “Логик философийн трактат” бүтээлийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс ойд зориулан номын нээлт болон “Людвиг Витгенштейн ба философийн аналитик уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд зохион байгуулсан юм.


Трактат бол хэмжээний хувьд том биш, үндэслэл тайлбаргүй, тунхагласан шинжтэй, 1-7 хүртэл эрэмбэлэн дугаарласан хэллэгүүдээс бүтдэг. Харин агуулгын хувьд логик, философи, мэдлэгийн онол, хэлний философи зэрэг олон салбарт хамаарах асуудлыг хөндсөн, олон янзын бүр зөрчилтэй тайлбаруудтай, үүнийхээ хамтаар философийн хамгийн халуун маргаан, хэлэлцүүлгийн талбар болж ирсэн бүтээл юм. Тиймээс орчуулагч зарим гол ойлголтыг онцолж зүүлт, тайлбар хийсэн байна.






Холбоотой мэдээ