Булган аймагт 1608 ажлын байр бий болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган
/МОНЦАМЭ/ Булган аймгийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын үед байнгын болон түр, улирлын
ажлын байрыг хадгаллаа гэж мэдээллээ. Халамжаас хөдөлмөрт шилжих ажлын хүрээнд
хөдөлмөрийн чадвартай ажилгүй иргэдийг улирлын чанартай ажилд хамруулж тэдний
орлогыг нэмэгдүүлэх талаар анхаарч ажилласан нь үр дүнд хүрсэн гэж
мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ
онд шинээр 1608 ажлын байр бий болсноос байнгын 208, улирлын 415, түр 985
байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн
хүрээнд 84 ажлын байрыг хадгалан, улирлын болон байнгын ажлын байр 26, түр
ажлын байр 285 бий болсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад аймгийн хүн
амын ажилгүйдлийн түвшин 2.0 хувиар өссөн нь ковидын нөхцөл байдлын үед аж
ахуйн нэгж, байгууллагууд олон сараар үйл ажиллагаагаа эрхлээгүй зогссонтой
холбоотой аж.