АСЕМ: Сингапурын Ерөнхий сайдад морь бэлэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-16 13:19:01

УЛААНБААТАР. /straitstimes/. Монголын нийслэл Улаанбаатарт болж буй АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр тус улсад айлчлал хийж буй удирдагчдад, тэдний дотор Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлунд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морь бэлэглэлээ.

Ерөнхий сайд Ли Сяньлун бэлгийн мориндоо “Темасекийн од” гэдэг нэр өгчээ. Тэрбээр морио Сингапур руу авч явахгүй аж.

Ноён Ли Монголд дөрвөн өдрийн албан ёсны айлчлал хийж байгаа  юм. Түүнийг пүрэв гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат угтан авсан билээ. Ли, Ж.Эрдэнэбат нар эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцсон юм.

Сингапурын хамтын ажилллагааны байгууллага болон Монголын Эрчим хүчний хөгжлийн төвийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний технологийг ашиглах, түүнчлэн эрчим хүч болон хийн төлөвлөлт, менежмент, хадгалалт, түгээлтийн талаар хуримтлуулсан туршлагаа Сингапур улс Монголтой хуваалцах ажээ.

Ли Сяньлун бол Монголд албан ёсны айлчлал хийж байгаа Сингапурын анхны ерөнхий сайд юм.

Г.Доржханд

 

 

 

 

 

Холбоотой мэдээ