УБТЗ ачаа тээврийн түүхэн дээд амжилтаа ахиулна

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-16 11:52:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна.


Ялангуяа халдварт цар тахлын хүнд үед улс орны хэрэгцээт ихэнх ачаа барааг төмөр замаар тээвэрлэж байгаа юм.

УБТЗ-ын хамт олон энэ оны 12 дугаар сарын 14-ний байдлаар 30.1 сая тонн ачаа тээвэрлэж 2020 оны түүхэн дээд амжилтаа ахиулах нь тодорхой болжээ.


Мөн манай улсын нутгаар дамжин өнгөрсөн транзит чингэлгийн галт тэрэгний тоо өнгөрсөн жил 2312 байсан бол, энэ жил он дуусахад 15 хоног дутуу байхад 2376-д хүрч өмнөх жилийнхээ амжилтыг даваад байна. Энэ нь Монгол Улс Ази-Европыг холбосон тээврийн гол коридоруудын нэг болж чадсаныг харуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ