АСЕМ: Абэ болон Пак Умард Солонгосын асуудлаар хамтран ажиллахаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРУЛААНБААТАР. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцжээ.
Монголын нийслэл Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад тэд оролцож байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зочдод зориулсан хүндэтгэлийн оройн зоогийн үеэр тэд зэрэгцэж суухдаа хэлэлцээ хийжээ.
АНУ-д үйлдвэрлэсэн, баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүүцэн хамгаалах дэвшилтэт систем буюу THAAD-ыг улсдаа байрлуулахаар Өмнөд Солонгос шийдсэнийг дэмжиж байгаагаа Абэ илэрхийлсэн байна.
Мөн Японы Эзэн хааны армийнхан дэлхийн II дайны үед “зугаацуулагч эмэгтэйчүүд” (comfort women) нэрийдлээр солонгос эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан гэх асуудлаар өнгөрсөн оны 12 дугаар сард байгуулсан хэлэлцээрийг харилцан хэрэгжүүлэхээ тус хоёр улсын удирдагчид мэдэгджээ.
Г.Доржханд