Иран АНУ-ын иргэдийг хоригийн жагсаалтад оруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-13 16:02:37

ТЕХРАН. /IRNA/. Ираны эрх баригчид хүний эрхийг ноцтой зөрчсөн АНУ-ын 20 гаруй иргэнийг хориг арга хэмжээний жагсаалтдаа оруулсан тухай тус улсын шүүх засаглалын олон асуудал, хүний эрхийн асуудал эрхэлсэн орлогч дарга Казем Гариб Абади мэдэгджээ.


“Америкийн дэглэм хүний эрхийн тугийг авч явж, түүгээр үндэс болгон улс орнуудад хориг арга хэмжээ авах эрхгүй. Тиймээс бид хүний эрхийг зөрчихөд оролцсон АНУ-ын иргэд, компаниудыг хоригийн жагсаалтад оруулахаар шийдсэн” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Гариб Абадигийн хэлснээр, "энэ жагсаалтад 20 гаруй хувь хүн, хуулийн этгээдийг оруулжээ".  


Хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн Америкийн иргэд, компаниуд Ираны гаргах хориг арга хэмжээний жагсаалтад багтана гэж тэрбээр урьд нь мэдэгдэж байв. Иранд хориг арга хэмжээ авах, дээд зэргийн шахалт үзүүлэх АНУ-ын бодлого  бүтэлгүйтсэн бөгөөд Вашингтон ийм шахалтыг улс төрийн зорилгоор ашигладаг гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Холбоотой мэдээ