Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээг танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас 2 жилд нэгээс доошгүй удаа хийдэг шударга байдлын түвшинг тодорхойлох судалгааны тайланг танилцууллаа.
Шударга байдлын үнэлгээ нь төрийн байгууллагыг авлигаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авлига үүсэх шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр юм.
Энэ жилийн "Байгууллагын шударга байдлын үнэлгээ"-ний үр дүнгээр Үндэсний хөгжлийн газар 81.4 хувьтайгаар тэргүүллээ. Харин Хөвсгөл аймгийн ЗДТГ /59%/ хувьд шинжээчдийн үнэлгээгээр тус байгууллага дахь авлигын талаарх төсөөлөл, авлигын хянах механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийн үзүүлэлтүүд өмнөх оноос буурсан гэж дүгнэгдсэн байна.
Энэхүү судалгаанд 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон нийслэлийн ЗДТГ хамрагдсан. Үүнийг нэгжийн хувьд авч үзвэл, Гадаад шударга байдлын үнэлгээ/ГШБҮ/-д нийт 7440 иргэн, Дотоод шударга байдлын үнэлгээ /ДШБҮ/-д 1550 төрийн албан хаагч, Бодлогод оролцогчдын үнэлгээ /БОҮ/-д 860 шинжээч буюу нийт 9 850 оролцогчийг хамруулсан байна.
Та бүхэн судалгааг энд дарж үзнэ үү.