Өмнөговь аймаг ирэх онд 258.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-13 15:13:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг ирэх 2022 онд 258.7 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тус аймаг газрын доорх эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар орон нутгийн төсөв жилээс жилд нэмэгдэж ирсний нэг илрэл нь 2006 оноос хойш аймаг өөрийгөө бүрэн санхүүжүүлж, улсын төсөвт орлого төвлөрүүлдөг болсон юм. Тухайн онд орон нутгийн төсөвт 4,2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, улсын төсөвт анх удаа 2.0 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан билээ. Тэгвэл энэ онд орон нутгийн төсвийн орлого 175.7 тэрбумд хүрч, улсын төсөвт 78.3 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
Ташрамд8 Өмнөговь аймагт төрийн сан хөмрөгийг тооцон хянаж, хадгалан арвижуулагч, эдийн засаг, нийгмийн хөгжлийг тодорхойлогч, нягтлан бодогч санхүүч, эдийн засагч мэргэжилтэй боловсон хүчин 300 гаруй байна.
Холбоотой мэдээ