Дорноговьд уул уурхайн чиглэлээр 27 үйлдвэр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-09 11:50:37

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговьд уул уурхайн чиглэлээр боловсруулах үйлдвэр 10, баяжуулах үйлдвэр 11, нүүрс угаах үйлдвэр зургаа, нийт 27 үйлдвэр ажиллаж байна.

Аймаг орон нутгаас уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр бус нэмүү өртөг шингэсэн, боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах бодлого баримталж буй аж.

Тиймээс байгаль орчинд ээлтэй технологи ашиглаж, ажлын байрыг хангаж, хүний ажиллаж амьдрах боломжийг хангасан орчинд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийг дэмжих бодлого баримталж байгаа гэж албаныхан мэдээлэв.

Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд “Олон ихт баян” ХХК хүдэр баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулсан байна.

Холбоотой мэдээ