ӨЭМТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулснаар хорт хавдрыг эхэн үед нь илрүүлж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-12-09 09:49:58
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ жил Орхон аймгийн ӨЭМТ-үүдэд улсын төсвийн 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4D эхо аппарат, шээс, цусны шинжилгээний аппарат зэрэг 4-5 төрлийн тоног төхөөрөмж олгосон. Тэгвэл Энхжихмандариваа өрхийн эрүүл мэндийн төвд л гэхэд хэвлийн эхо аппаратаар үйлчлүүлсэн иргэдээс өнгөрсөн 7 хоногт хөхний хорт хавдрын эхэн үе, элэгний хорт хавдрын сүүлийн шатандаа орсон 2 иргэний оношийг илрүүлсэн байна. Хөхний хорт хавдар туссан иргэн нь 38 настай бөгөөд биед нь ямар ч зовуурь илрээгүй байсан гэлээ. Уг эмэгтэй урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдах зорилгоор өрхийн эрүүл мэндийн эмнэлэгтээ хандсан нь энэ байжээ. Эдгээр өвчтөнийг 2, 3 дугаар шатлалын эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэх зөвлөгөө өгч шилжүүлсэн байна.

Цаашид өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжөөр нэмж хангах, боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байгааг эмч нар хэлж байна. Ялангуяа эх барих, эмэгтэйчүүд, дурангийн эмч нар өрхийн эмнэлгүүдэд дутагдалтай байдаг ажээ.

 

Холбоотой мэдээ