Шил ангилан ялгах аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-08 15:01:30

Дорноговь /МОНЦАМЭ/.“Тохижилт-Сайншанд хот тохижилт"-ын газраас шил ангилан ялгах аяныг санаачилж "Сайн шил" ХХК-тай гэрээ байгуулан 20 тонн шилийг ангилан ялгаж нийлүүлэхээр Улаанбаатар хот руу тээвэрлэжээ.

Мөн хаврын мод тариалалтад зориулж 20 тонн хөрс буюу бор шороог авчрахаар төлөвлөсөн аж. Аймаг сумын төв, хөдөө хээр хаа сайгүй эзэнгүй хэвтэж байдаг шилийг ангилан ялгаснаар байгаль орчныг хамгаалаад зогсохгүй хувийн хэвшлийн бизнесийг дэмжсэн чухал ажил болж байна хэмээн албаныхан мэдээлэв.

Холбоотой мэдээ