Казахстан болон Монгол худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-15 14:42:50

АСТАНА. /KAZINFORM/. Өнөө өглөө Монголын нийслэл Улаанбаатар хотноо эхэлсэн Ази-Европын уулзалт  буюу АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Казахстаны Ерөнхий сайд Карим Массимов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзлаа.

К.Массимов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр наадмын мэнд дэвшүүлээд, Монголын ард түмэнд сайн сайхныг, хөгжин дэвжихийг хүсэв.

Уг уулзалтын үеэр талууд худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ