“Иргэдийн спортын наадам-21”-д 200 гаруй тамирчин оролцлоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-12-08 12:58:51

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Иргэдийн спортын наадам-21” тэмцээн болж өнгөрлөө. Иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих, идэвхтэй, эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн уг тэмцээн нь сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, өртөөт марафон гэсэн төрлөөр зохион байгуулсан юм. 

Тэмцээнд аймгийн 19 сум болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөл болсон 200 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.

Сагсан бөмбөг: /Эрэгтэй/

1-р байр Р.Батзориг ахлагчтай Улаангом сумын 10 дугаар баг

2-р байр Г.Болд ахлагчтай Улаангом сумын 3 дугаар баг

3-р байр Д.Энхтуяа ахлагчтай Тариалан сумын баг

Сагсан бөмбөг: /Эмэгтэй/

1-р байр Э.Ундармаа ахлагчтай Улаангом сумын 9 дүгээр баг

2-р байр Б.Лхамсурэн ахлагчтай Улаангом сумын 3 дугаар баг

3-р байр З.Болортуяа ахлагчтай Тариалан сумын баг

Гар бөмбөг: /Эрэгтэй/

1-р байр Б.Жавхлан ахлагчтай Улаангом сумын 10 дугаар баг

2-р байр Б.Пүрэвсүрэн ахлагчтай Улаангом сумын 11 дүгээр баг

3-р байр С.Зунгарав ахлагчтай Улаангом сумын 5 дугаар баг

Гар бөмбөг: /Эмэгтэй/

1-р байр С.Одгэрэл ахлагчтай Улаангом сумын 3 дугаар баг

2-р байр Өмнөговь сумын баг

3-р байр З.Болортуяа ахлагчтай Тариалан сумын баг

Олс таталт:

1-р байр Б.Пүрэвжав ахлагчтай Улаангом сумын 9 дүгээр баг

2-р байр Э.Цогбадрах ахлагчтай Улаангом сумын 3 дугаар баг

3-р байр Өмнөговь сумын баг

Өртөөт марафон багийн иргэд төрөл /20-29 нас/

1-р байр Х.Алтантуул, Б.Даваажав

2-р байр Д.Амартүвшин, Б.Должинсүрэн Өлгий сум

С.Дамба, Б.Энхмаа Улаангом сумын 5 дугаар баг

30-39 нас

1-р байр Б.Адьяа, Б.Ариунаа  Улаангом сумын 9 дүгээр баг

2-р байр Б.Баярцэцэг, Б.Дагва Улаангом сумын 5 дугаар баг

3-р байр Б.Тодбаяр, Н.Мөнхсайхан  Өлгий сум

40-өөс дээш нас

1-р байр П.Цэвээн, Ч.Оюун Улаангом сумын  4 дүгээр баг

2-р байр Ц.Батболд, О.Батхишиг Улаангом сумын 10 дугаар баг

3-р байр А.Лхайжав , Ц.Энхзул Улаангом сумын 5 дугаар баг

Өртөөт марафон байгууллага, аж ахуйн нэгж 20-29 нас

1-р байр Ч.Гантөгс, Ц.Хишгээ Улаангом сумын 5 дугаар цэцэрлэг

2-р байр Д.Өнөржаргал, П.Энхсаруул /Чандмань Увс ХХК/

30-39 нас

1-р байр Н.Даваадорж, Ш.Оюунчимэг

40-өөс дээш нас

1-р байр Б.Ганхуяг, Я.Пүрэвдолгор /Чандмань Увс ХХК/

Иргэдийн спортын наадмын багийн нийлбэр дүнгээр:

1-р байр Н.Оюунбилэг Засаг даргатай Улаангом сумын 3-р баг

2-3-р байр Ц.Будгэрэл Засаг даргатай Улаангом сумын 5-р баг

2-3-р байр Э.Галсайхан Засаг даргатай Улаангом сумын 9-р баг тус тус шалгарлаа.

 

Холбоотой мэдээ