Хяргас сум Эрэгтэйчүүдийн холбоотой боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-12-08 12:52:35

Увс /МОНЦАМЭ/. Хяргас сумын Нийгмийн эрүүл мэндийн зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Эрчүүдийн холбоо”-г албан ёсоор байгуулж, гэрчилгээгээ гардан авлаа.

Уг холбоог сумын Нийгмийн эрүүл мэндийн зөвлөлийн эрэгтэй гишүүд цаашид улам бэхжүүлж баг, сумын хэмжээнд эрчүүдийн дуу хоолойг нэгтгэх, гишүүнчлэлээ өргөжүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, гэр бүл, сум орон нутагт эрчүүдийн гүйцэтгэх үүрэг, зөв үлгэр дуурайллыг бий болгохыг зорьж байна. Түүнчлэн эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах аж.

Хяргас сумын Нийгмийн эрүүл мэндийн зөвлөлийн жилийн төлөвлөгөөнд эрчүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх ажил нэн тэргүүнд тусгагджээ

Увс аймаг 84294 хүн амтай, үүнээс 42334 нь эрэгтэйчүүд байна. Харин Хяргас сум 2558 хүн амтай бөгөөд үүнээс 1307 нь эрчүүд аж.

Холбоотой мэдээ