Өнөөдөр 9600 иргэнийг дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-08 08:06:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр 173 суурин, 20 явуулын, 14 түр цэгт 209 багийн 929 эмч, ажилтан ажиллаж, 9600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг, их, дээд сургуулиудад 20 явуулын баг ажиллана. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 


Холбоотой мэдээ