Их Британийн шинэ Ерөнхий сайд эв нэгдлийг бэхжүүлэхийг оролдож байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /VOA/. Их Британийг Европын Холбооноос гарахыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн аль алинаар тус улсын шинэ Ерөнхий сайд Тереза Мэй багаа бүрдүүлжээ. Түүнийг дотоодын эв нэгдлийг бэхжүүлэхийг оролдож байна ажиглагчид гэж үзэж байна.
Хатагтай Тереза Мэй ерөнхий сайд болсноосоо хойш нэг хоногийн дараа буюу пүрэв гарагт гол гол сайд нарыг томилж дуусчээ.
Их Британийг ЕХ-ноос гарахыг дэмжигчдийг удирдаж байсан Борис Жонсоныг Гадаад хэргийн сайдаар томилжээ. Мөн ЕХ-ноос гарахыг дэмжиж байсан Андреа Лидсомыг Байгаль орчин, хүнс, хөдөө орон нутгийн асуудал хариуцсан сайдаар томилсон байна. Лидсом нь эрх баригч Консерватив намын даргын суудлын төлөө Тереза Мэйтэй өрсөлдөж байгаад нэрээ татсан билээ.
Шинээр бий болгосон албан тушаалуудад, тухайлбал ЕХ-ноос гарах асуудал хариуцсан сайдаар ахмад хууль тогтоогч Дэвид Дэвисийг, Олон улсын худалдааны сайдаар Батлан хамгаалахын сайд асан Лиам Фоксыг томилжээ.
Дэвис болон Фокс нар нь ЕХ-ноос гарахыг дэмжиж байсан ахмад хууль тогтоогчид юм.
Харин ЕХ-нд үлдэхийг дэмжиж байсан Гадаад хэргийн сайд асан Филип Хаммондыг Сангийн сайдаар, Эрчим хүч ба уур амьсгалын сайд асан Эмбер Раддыг Дотоод хэргийн сайдаар тус тус томилсон байна.
Ерөнхий сайд Тереза Мэй өөрөө ЕХ-нд үлдэхийг дэмжиж байсан юм. Түүнийг нам доторх болон олон нийтийн эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд ЕХ-ноос гарахыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн аль алинаар багаа бүрдүүллээ гэж ажиглагчид үзэж байна.
Г.Доржханд