“Богд банк”-ны хувьцааны захиалга 19 тэрбум төгрөгийг давжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-12-02 18:06:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн “Богд банк” ХХК-ийн гаргасан хувьцааны захиалга өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна. Арилжааны банкуудаас анх удаа хөрөнгийн зах зээлд IPO хийж нээлттэй хувьцаат компани болж буй тус банкнаас мэдээлснээр өнөөдөр 17.00 цагийн байдлаар хувьцааны анхдагч захиалга 19 тэрбум төгрөгийг даваад байна.

“Богд банк” хувьцааны нэгж үнэ 2540 төгрөг бөгөөд тус банк хувьцаагаар нийтдээ 31.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн юм. Хувьцааны захиалга авах хугацаа энэ сарын 7-н хүртэл үргэлжлэх юм. 



Холбоотой мэдээ