Багийн Засаг дарга нарыг чадавхижуулах сургалтад хамруулж байна

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-12-02 17:21:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Статистикийн хэлтэстэй хамтран багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтад 19 сумын 112 багийн Засаг дарга бүгд оролцож, цаашид хэрхэн ажиллах талаар “номын дуу” сонсон ажлын арга барил, туршлагаа хуваалцаж байгаа юм. “Ард иргэдэд хамгийн ойр байж, төрийн ажил үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэн, төр иргэн хоорондын гүүр болон ажилладаг хүмүүс бол багийн Засаг дарга нар байдаг. Тиймээс багийн дарга хүн өөрөө мэдлэг, мэдээлэлтэй байх учиртай” гэдгийг аймгийн Засаг дарга хэлж байв. Тэрээр багийн Засаг дарга нарт хандан хариуцсан ажилдаа эзэн нь байж, идэвх санаачилгатай ажиллахыг хүсээд “Багийн иргэдийн нийтийн хуралд очиж оролцоно, иргэдийнхээ санал хүсэлтийг чихээр сонсож, багийн ажилтай газар дээр нь танилцан, тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ” гэдгээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ