Сумын ЭМТ нэн шаардлагатай байсан нярайн дулаацуулагч ширээтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-01 13:37:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЭМТ-д нэн шаардлагатай байсан нярайн дулаацуулагч ширээний асуудлыг шийдвэрлэжээ.  

Цагааннуур сум нь нийт 5200 хүн амтай. Тус сумын ЭМТ-ийн хувьд 2021 оны байдлаар төрөх эхчүүдийг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлэн төрүүлсэн байна. Цар тахал гарсантай холбогдуулан өнгөрсөн 2020 онд 10 эхийг, энэ онд нэг эхийг яаралтайгаар сумандаа төрүүлжээ. Сумын ЭМТ-ийн тухайд нярайг сумандаа эх барьж, эхийг төрүүлэх үед нярайн дулаацуулах ширээ байхгүйн улмаас нэлээд хүндрэл тулгарч байсан байна. Иймд эх барих, яаралтай тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангахад зориулсан тоног төхөөрөмж шаардлагатай байсныг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шийдвэрлэж өгчээ. Энэхүү төхөөрөмж нь шаардлагатай тохиолдолд нярайг тогтвортой орчинд байлгаж, эрсдэлээс хамгаалах чухал хэрэгсэл юм байна.

Холбоотой мэдээ