Аймаг, сумдын ИТХ-ын ажлын албаныхан номын дуу сонсож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-12-01 13:36:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын ЗГХЭГ, Удирдлагын академиас орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. Эл сургалтад аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар хамрагдаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 3-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр болно.

Сургалтад Удирдлагын академи, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төсөл, Архивын ерөнхий газар болон БНСУ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн институтын багш нар, Монгол, Солонгосын нутгийн өөрийн удирдлагын туршлага судлах тухай, олон нийтийн зөрчлийн менежмент ба иргэдийн оролцоо, Захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, батлах, бүртгүүлэх эрх зүйн үндэс, Авлигатай тэмцэх бодлого ба ил тод байдал. Түүнчлэн архив албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулалтын эрх зүйн үндэс зэрэг олон сэдвээр лекц хичээл орж байгаа ажээ. Уг сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд, 330 сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар оролцож байна. 

Холбоотой мэдээ