“Ногоон дорноговь” уралдааны шилдгүүдийг шалгарууллаа

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-12-01 13:18:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Говь нутагт мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, шар шороон шуурганаас сэргийлж, амьдрах орчныг сайжруулах зорилгоор зарласан “Ногоон Дорноговь” уралдааныг дүгнэж шилдгүүдийг шалгарууллаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын санаачилсан 30,0 сая төгрөгийн шагналын сан бүхий уралдааны хүрээнд 2021 онд хашаатай өрх бүрийг таваас доошгүй модтой болгох бодлогыг хэрэгжүүлж, 1,933 өрхөд нийт 11,540 гаруй модыг үнэ төлбөргүй олгож, ногоон орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Уралдаанд идэвх зүтгэлтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллагаар “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газарУБТЗ-ын Замын дөрөвдүгээр анги, Зэвсэгт хүчний 336 дугаар анги, Хатанбулаг сумын ерөнхий боловсролын сургууль шалгарчээ.

Харин айл өрхүүдээс Айраг сумаас хоёр, Алтанширээ сумаас нэг, Даланжаргалан сумаас хоёр, Дэлгэрэх сумаас дөрөв, Замын-Үүд сумаас 10, Иххэт сумаас тав, Мандах сумаас гурав, Замын-Үүд Өргөн сумаас нэг, Сайншанд сумаас 38, Сайхандулаан сумаас хоёр, Хөвсгөл сумаас нэг, Улаанбадрах сумаас дөрөв, Хатанбулаг сумаас тав, Эрдэнэ сумаас таван өрх тус тус шалгарч, нийт 83 өрхийг шагнаж урамшуулсан байна.

Холбоотой мэдээ