Коронавируст халдварын 554 тохиолдол шинээр илрэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-12-01 11:01:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 554 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Энэ нь өчигдрийнхөөс 161 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд хоёр хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1932 хүн амиа алдсаныг бүртгээд байна.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 359  нь нийслэлд, 194 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 26 
тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 5448 хүний 111 нь нэн хүнд,  2137 нь хөнгөн,  2540 нь хүндэвтэр, 660 нь хүнд байдалтай байна.

 

Шинжилгээгээр “Ковид-19”-өөр өвдсөн нь батлагдсан  10 370 хүн гэрийн хяналтад байгаа аж. 


Холбоотой мэдээ