Пара гар бөмбөгийн тэмцээнд Мандалын тамирчид түрүүлжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-11-30 14:03:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. 1981 оноос эхэлсэн энэхүү үйл ажиллагаа 40 дэх жилтэйгээ золгож байна.  

Энэ өдрийг угтан Сэлэнгэ аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд пара гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд биеийн тамираар хичээллэх, хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаа арилгах зорилго бүхий энэхүү тэмцээнийг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын “Ундрам хөгжлийн сан” ивээн тэтгэн зохион байгуулжээ. Тэмцээнд дөрвөн баг оролцсож, тэргүүн байрт Мандал-2, дэд байрт Түнхэл, гутгаар байрт Мандал-1 баг тус тус шалгарчээ. Мөн тэмцээнээс шилдэг холбогч, шилдэг довтлогч, өсөх ирээдүйтэй тамирчныг шалгаруулсан байна.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд зохион байгуулсан пара гар бөмбөгийн тэмцээнийг шүүхээр нийслэл хотоос “Монголын суугаа волейбол” ТББ-ын Ерөнхийлөгч Олон улсын хэмжээний мастер шүүгч Т.Ганзориг, Удирдах зөвлөлийн гишүүн спортын мастер Х.Баясгалан Н.Зоригтбаатар, Спортын мастер А.Баярхүү, Ч.Болд-Эрдэнэ нар хүрэлцэн ирж ажилласан байна. 

Холбоотой мэдээ