Монголд “E-mart” нээлтээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-07-14 16:34:37

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын хөнгөлөлттэй жижиглэнгийн худалдааны “E-mart” компани энэ сарын сүүлээр Монголд анхны салбараа нээхээр болжээ.

Шинэ салбарын нээлт энэ сарын 28-нд Улаанбаатар хотод болох бөгөөд энэ нь Монгол Улсад анх удаа нээлтээ хийж буй хамгийн том хөнгөлөлттэй жижиглэнгийн худалдааны дэлгүүр болох юм. Уг дэлгүүрт банк, хүүхдийн кафе, үсний салон зэрэг үйлчилгээний салбарууд мөн үйл ажиллагаа явуулах ажээ.

"Эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгүүр бий болгож, гурван сая хүн амтай Монгол Улсын зах зээлд нэвтрэн орох зорилгоор шинэ салбараа тус улсад нээх шийдвэр гаргалаа. Цаашид Монгол руу бараа бүтээгдэхүүн экспортолдог жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотод хоёр, гурван дэлгүүрийг нэмж байгуулна" гэж “E-mart” компанийн гүйцэтгэх захирал Ли Габ-су мэдэгдэв.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ