“Булган цом-2021” спортын наадам боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-11-29 20:16:55

Булган /МОНЦАМЭ/ “Булган цом-2021” иргэдийн спортын наадам болж сум, орон нутгийн иргэд идэвхтэй оролцсон байна.

Тус наадамд 24 байгууллагын давхардсан тоогоор 978 тамирчин өрсөлджээ. Иргэдийн спортын наадмыг гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд багийн дүнгээр 18-35 насны ангилалд Д.Доржгочоо ахлагчтай Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн баг түрүүлж, Б.Ариун-Эрдэнэ ахлагчтай аймгийн ЗДТГ, ОБГ-ын хамтарсан баг, С.Гал-Эрдэнэ ахлагчтай “Булган хангайн хөгжлийн төлөө” сангийн баг удаах байрт шалгарчээ. Наадмын 36-гаас дээш насны ангилалд эхний байрт С.Гал-Эрдэнэ ахлагчтай “Хангайн Шонхор”, хоёрдугаар байрт А.Ханддорж ахлагчтай аймгийн Биеийн тамир, спортын газрын “Багш”, гуравдугаар байрт Ю.Соёлмаа ахлагчтай Тэшиг сумын баг орсон байна.

Мөн 50-иас дээш насны софт волейболын төрөлд Ж.Мөнхбат, С.Түмэнбаяр ахлагчтай “Сүргийн Нуга” баг аваргалж, удаах байрыг Д.Энхтайван ахлагчтай “Экстра мед”, Ж.Гансүх, Ю.Соёлмаа ахлагчтай Тэшиг сумын баг тамирчид эзэлсэн байна. 

Холбоотой мэдээ