Рэнчинлхүмбэ сумын холбоо шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-29 15:49:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын холбоо шинэ байртай болж нээлтээ хийлээ.  Хуучин барилга нь 2004 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгээгүйн улмаас иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон байна.

Ренчинлхүмбэ сумын холбооны салбараас УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт тавьсан хүсэлтийг Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газарт уламжилснаар Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 170 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар холбооны шинэ байр барьж ашиглалтад орууллаа. 

Энэхүү байр нь Хөвсгөл аймагт Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа хоёр дахь холбооны байр юм. Эхний байр нь 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 2019 онд барьж ашиглалтад оруулсан.

Шинэ холбооны байр ашиглалтад орсноор төрийн үйлчилгээг нэг цэгээс авах, интернэт, үүрэн холбоо, шуудангийн  үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломж, нөхцөл бүрдлээ.


 


 

Холбоотой мэдээ