ДЭМБ: “COVID-19”-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс "омикрон" хувилбараар халдварлаж болзошгүй

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-11-29 09:41:38

МОСКВА. /RIA Novosti/. Урьдчилсан мэдээллээс үзэхэд “COVID-19”-ийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс коронавирусний  "омикрон" хувилбарын халдвар авах эрсдэл өндөр байж болзошгүй гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдээлсэн  байна.


Уг хувилбарын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл "ойрын өдрүүд, долоо хоногт" бэлэн болно гэж ДЭМБ онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн одоо хэрэглэж буй PSR-ын шинжилгээ нь шинэ хувилбарын халдварыг илрүүлэх чадвартай болохыг баталжээ.


“Омикрон” хувилбар хангалттай судлагдаагүй байгаа бөгөөд “дельта” хувилбараас илүү аюултай байж болзошгүй гэж дүгнэхэд эрт байна гэж ДЭМБ өмнө нь мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ