“Сэрсэн тал” бүтээл 37 дахь жилдээ эгшиглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-28 14:07:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын үндэсний их найрал хөгжимд зориулан туурвисан “Сэрсэн тал” шилдэг бүтээл 37 дахь жилдээ дахин эгшиглэлээ.


Энэхүү бүтээлийг 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улс тунхагласны 60 жилийн ойгоор анх удаа тоглосон бөгөөд 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний  найрал хөгжимчид  Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар эгшиглүүлж байсан түүхтэй. Москва, Парис, Лондон, Нью-Йорк, Токиогийн тайзнаас дэлхийн мянга мянган үзэгчдэд хүрсэн тус бүтээлийг Үндэсний урлагийн их тeатрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал энэ сарын 25-нд үзэгч түмэндээ толилуулсан юм.



Холбоотой мэдээ