Бангладешийн Ерөнхий сайд Монголд айлчилж, АСЕМ-д оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДАКА. /Dhakatribune/. Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцохоор өнөөдөр Монголд айлчилна.
АСЕМ-ын уулзалтын үеэр терроризмтой тэмцэх асуудлыг хэлэлцэнэ гэж Бангладешийн Гадаад хэргийн сайд Абул Хассан Махмуд Али өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ терроризмтой тэмцэх асуудлыг хэлэлцэх уулзалтыг зохион байгуулах бөгөөд тэрбээр Шейх Хасинаг уг уулзалтад оролцохыг урьсан гэж Махмуд Али мэдэгдэлдээ дурджээ.
Мөн Шейх Хасина АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр улс орнуудын төр, засгийн тэргүүн нартай хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
Д.Нямтулга