Монгол Улсын анхны геофизик инженер М.Сүрэнхорлоо гавьяат ажилтан цол хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-25 11:26:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүст өнөөдөр төрийн дээд одон, медаль гардууллаа.


Гавьяат ажилтан цол:

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Монгол Улсын анхны геофизик инженер М.Сүрэнхорлоо,

Гавьяат багш цолоор “Орчлон” олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч Ц.Баяраа, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ-ын тэргүүн Б.Жавзанхүү, Монголын цанын холбооны зөвлөх Д.Ичинхорлоо,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Форестер” ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Гэрэлсүрэн, “Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан, “Бөртэ” оёдлын үйлдвэрийн ахмад ажилтан Ё.Мягмарсүрэн,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Төрийн ордны Мэдээлэл, үйлчилгээний цогцолборын дарга Б.Туул,

Гавьяат эдийн засагч цолоор “Тавантолгой ДЦС” ТӨХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн С.Цэнд-Аюуш,

Гавьяат хуульч цолоор ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат,

Хүний гавьяат эмч цолоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн Зөвлөх эмч Ц.Ганбат,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монгол, Оросын хамтарсан “Монголын өнгө төрх” ТББ-ын тэргүүн Ч.Даваадаш,


Сүхбаатарын одон: Ахмад дипломатч Л.Эрдэнэчулуун,


Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон: “Өнөрбүл” хүүхдийн төвийн Ерөнхий захирал М.Өлзийчимэг, Завхан аймгийн Улиастай сумын “Медикал” өрхийн эмнэлгийн бага эмч Н.Цэрэндүг,


“Алтан гадас” одон: ДЭМБ-ын Аюулгүй байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, Нийслэлийн хот тохижилтын газрын зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнх, Нийслэлийн хот тохижилтын газрын хог ачигч Г.Бямбадорж, Нийслэлийн хот тохижилтын газрын зам, талбайн мастер С.Жаргалсайхан, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчлэгч Х.Цэцэгмаа.

Холбоотой мэдээ