СХД хороодынхоо гэрэлтүүлгийг шинэчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-23 15:50:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр болон Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр СХД-ийн 31 хороонд 8240 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажлыг хэрэгжүүлж байна.


Одоогийн байдлаар 3103 ширхэг гэрэлтүүлэг угсралтын ажил бүрэн дуусаж Улсын комисст хүлээлгэн өгч бүрэн ашиглалтад оруулсан байна. Мөн энэ онд гэр хорооллын гудманд нийт 250.9 км гэрэлтүүлгийн ажил хийгдсэн ба дүүргийн нийт гэрэлтүүлгийн тоо 22094 болж нэмэгджээ


Мөн дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто замын нэмэлт гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Үүнд 21-р хорооллын авто зам, Баянхошуу, ханын материал 14, 15-р хорооны арын авто замын нийт 621 гэрэлтүүлгийн шон дээр нэмэлт буюу гоёлын гэрэлтүүлгийг 17.7 км авто зам дагуу хийж гүйцэтгэсэн байна. Гэрэлтүүлэг угсралтын ажил бүрэн дууссанаар дүүргийн нутаг дэвсгэрийн 90 орчим хувь бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм.



Холбоотой мэдээ