Өглөгийн марк

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-22 08:01:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Терроризмын эсрэг нэгдэцгээе” өглөгийн маркийг 2001 оны 11 дүгээр сарын 11-нд гүйлгээнд гаргажээ.

2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д террорист үйл ажиллагаа явуулж, олон барилга байгууламжид цохилт өгч олон зуун энгийн иргэдийн амийг сүйтгэж дэлхийн шударга хүмүүсийн зэвүүцэл дургүйцлийг хүргэсэн. Монгол шуудан компани энэ үйл явдалд зориулан “Терроризмын эсрэг нэгдэцгээе” уриа бүхий хоёр нэрийн маркийг дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр барилгын зургаар хийж гүйлгээнд гаргасан байна. Энэхүү маркийн нэмэгдэл үнээс олох 1.5 сая төгрөгийг сэргээн босголтод зориулан АНУ-ын ЭСЯ-нд урьдчилан гардуулжээ.


Манай улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 онд хэвлэн гаргаснаас хойш өнөөг хүртэл 1082 сэдвийн хүрээнд 4000 гаруй марк гаргаад байна. 

Холбоотой мэдээ